Concentrator, Oyu Tolgoi

Оюу толгой

Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.

ӨМНӨГОВЬ АЙМАГ, МОНГОЛ УЛС

 

Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.

Зэс бол ногоон ирээдүйд нэн шаардлагатай металл. Зэсийн үйлдвэрлэлээр бидний дэлхийд тэргүүлэх байр суурийг Оюу толгойн гүний уурхайн улам батжуулсаар байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа эл орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

Оюу толгойн ил уурхайг 2011 оноос ашиглаж эхэлсэн. Монгол Улсад бүтээн байгуулсан үйлдвэрлэлийн хамгийн том байгууламж болох баяжуулах үйлдвэр нь 2013 оноос олборлосон хүдрийг зэсийн баяжмал болгон боловсруулж эхэлсэн. Оюу толгой дахь үйлдвэр болон дэд бүтэц нь тус уурхайг хэдэн арван жилийн турш ашиглах боломжийг олгох юм.

Оюу толгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2022 оны нэгдүгээр сард Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр уурхайн хамгийн үнэ цэнтэй нөөцийг ашиглах боломж нээгдэж, гүний уурхай 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тооцоотой байна.

Оюу толгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийг төлөөлж Эрдэнэс Оюу Толгой ХХК, үлдсэн 66 хувийг Рио Тинто групп шууд эзэмшдэг. Рио Тинто групп нь хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс тус компанийн үйл ажиллагааг удирдан явуулдаг.

Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд 500,0001 тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ хэмжээний зэсээр өдөрт дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг:

Зэс ногоон ирээдүйг бүтээхэд нэн шаардлагатай

16,400

цахилгаан автомашин

1,580

салхин сэнс

Оюу толгой дахь инновац

Уурхайн хамгийн үнэ цэн бүхий хэсэг нь газрын гүнд бий. Хүдрийн тэрхүү биетэд хүрэхийн тулд дэлхийд тэргүүлэх гүний уурхайг барьж байна. Ойролцоогоор 200 орчим км урт хонгилд явагдах үйл ажиллагааг хянах орчин үеийн технологи бүхий удирдлага, хяналтын төв энэхүү бүтээн байгуулалтад багтаж байна.

Бид хүдрийн нөөцийг “блокчлон олборлох” гэх гүний уурхайн дэвшилтэт технологиор олборлоно. Блокчлон олборлох нь техникийн хувьд нарийн төвөгтэй хэдий ч газрын татах хүчийг ашигладаг тул газрын гүнээс хүдэр олборлох хамгийн найдвартай, өртөг багатай аргуудын нэг юм.

Энгийнээр тайлбарлавал, хүдрийн нөөцийн дор хоосон зайг ухаж бий болгодог. Ингэснээр хүдэр өөрийн жингээр нурж унадаг. Хүдрийг “хүдэр буулгуур” гэж нэрлэдэг хонгилоор буулгаж авдаг. Хэд хэдэн түвшинд байрлах зэрэгцээ хонгилыг ашиглан хүдрийг олборлож, буталдаг. Буталсан хүдрээ үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн ам эсвэл туузан дамжуулгаар газрын гадаргад зөөж гаргана.

Хэдийгээр Ковид-19 цар тахлаас үүдэн дотоодод болон олон улсад хилийн хязгаарлалт тогтоосоор байгаа ч бид Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хэд хэдэн гол ажлыг урагшлуулсаар байна.

2020 оны 12 дугаар сарын 16-нд бид Панел-0 хэсгийн нарийвчилсан тооцооллыг эцэслэн гаргасан. Ингэснээр, өмнө нь мэдээлж байсан таамгийн хүрээнд шинэчилсэн төсөв 6.75 тэрбум ам.доллар болох бол тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоо гарлаа. Энэхүү тооцоололд КOВИД-19 цар тахлын одоогоор мэдэгдэж буй нөлөөллийг оруулж тооцсон.

Оюу толгойд бид цогц уурхайг цогцлоож, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахад технологи ашиглаж байна. Гүний уурхайн уурхайчид болон тоног төхөөрөмжөө газрын гадаргуу дээр байгаа удирдлагын багтай байнгын найдвартай харилцаатай байлгахын тулд утасгүй холбооны сүлжээг байгуулж байна. Түүнчлэн уурхайчин бүр байршил тогтоогчтой бөгөөд энэ нь тэдний хаана байгааг олж тогтоох, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэх боломжийг олгодог. Үүнтэй төстэй мэдрэгчүүд нь бүх тоног төхөөрөмжийн байршил, тэдгээрийн ажлын гүйцэтгэлийг хянах боломжийг олгодог. Мөн эдгээр мэдрэгч нь уурхайн хонгилын агаарын нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд хянаж байдаг. Рио Тинтогийн Гүний уурхайн тэргүүн туршлагын төв нь Монгол дахь гүний уурхайн багт дэмжлэг үзүүлж ажилладаг. Австралийн Брисбэн дахь гүний уурхайн мэргэжилтнүүдийг Оюу толгой дахь үйл ажиллагааны багийн гишүүдтэй холбож өгдөг. Эдгээр багууд нь цуглуулсан их хэмжээний өгөгдлийг ашиглан аюулгүй байдал, бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажилладаг.

5,5 метр

хонгилын дундаж өндөр, 5 метр өргөн

5

Босоо ам, хамгийн гүндээ 1.3 км хүрнэ

Оюу толгойд хэрхэн блокчлон олборлох аргыг ашиглаж хүдрийн биетийг зөөвөрлөхийг үзээрэй

Өсөлт

Хотжилт, үйлдвэржилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн зэсийн эрэлт өсөж байна. Зэс нь цахилгаанжуулалт, эрчим хүч үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хэдэн зуун өрхөд хүрэлцэхүйц нэг мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэхэд гурван тонн гаруй зэс шаардлагатай байдаг.

Оюу толгой төслийн дэлхийн зэсийн үйлдвэрлэл дэх ач холбогдол, олон арван жил үргэлжлэх ирээдүйг тооцон, урт хугацааны хэтийн төлөвтэйгөөр хөгжүүлж байгаа билээ. Төслийн түншүүд болон хэрэгжүүлэгч талууд нь Оюу толгойн "Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх" алсын харааг баримталж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Оюу толгой уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2028-2036 онд ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 4800002 тонн зэс олборлож, Ингэснээр 2030 он гэхэд дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болох төлөвтэй байна.

2 Оюу толгойн гүний ба ил уурхайн үйлдвэрлэлийн энэхүү зорилтот түвшнийг (цэвэршүүлсэн металл гэж тодорхойлсон) 2020 оны 12 дугаар сарын 16-нд зах зээлд мэдээлсэн (зах зээлийн мэдээ). Үйлдвэрлэлийн уг зорилтот үзүүлэлттэй холбоотой бүх тооцоолол хэвээр байгаа ба их хэмжээний өөрчлөлт ороогүй байна

  • ᠬᠥᠯ ᠦᠨ ᠵᠡᠭᠦᠯᠲᠡ ᠃

    1Оюу толгойн ил болон гүний уурхайгаас жилд үйлдвэрлэх 500,000 тонн (цэвэршүүлсэн металл гэж тодорхойлсон) зорилтын 17 хувь нь батлагдсан хүдрийн нөөцөөр, 83 хувь нь 2028-2036 он хүртэлх хүдрийн магадлалтай нөөцөөр тусгагдсан.

    Эдгээр үйлдвэрлэлийн зорилтуудыг Хайгуулын үр дүн, ашигт малтмалын нөөц ба хүдрийн нөөцийг тайлагнах Австралийн дүрмийн 2012 оны хэвлэлийн (JORC код) шаардлагын дагуу эрх бүхий хүмүүс одоогийн уурхайн загвараас хуваарь гаргасан.

Рио Тинтогийн хэвлэлийн мэдээ

06 арван нэгдүгээр сар 2024

Rio Tinto and China’s State Power Investment Corporation partner to trial battery swap truck technology

ULAANBAATAR, Mongolia--(BUSINESS WIRE)-- Rio Tinto will partner with China’s State Power Investment Corporation (SPIC) to demonstrate battery swap electric haul truck technology at the Oyu Tolgoi copper mine in Mongolia. Battery swapping technology allows a battery electric vehicle to quickly exchange a discharged battery pack for a fully charged one, instead of recharging the vehicle at a st

03 долоодугаар сар 2024

РИО ТИНТО УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД 10.2 ГА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАА

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.  Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч бо

04 арван хоёрдугаар сар 2023

МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ЮНЕСКО, РИО ТИНТО ХАМТРАН АЖИЛЛАНА

Улаанбаатар хот, Монгол Улс – Уул уурхайн үндэстэн дамнасан Рио Тинто групп Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-той тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны түншлэлийн гэрээ байгууллаа.Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр талууд соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монголын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө тани

Oyu Tolgoi Underground

Гүний уурхай

Оюу толгой нь дэлхийн хэмжээний ил уурхай, гүний уурхайн төсөл юм. Гүний уурхайд газрын гүнээс хүдрийг олборлож газрын гадаргууд зөөвөрлөн гаргах блокчлон олборлох технологи ашиглах юм.
Windfarm

Зэс

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн зэсийг олон төрлийн зориулалтаар ашиглаж ирсэн

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар - 14240, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 15, Моннис цамхаг

И - мейл: online@ot.mn
Утас: +976 11 331880
www.ot.mn