Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана
Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ, онцлох мэдээлэл
Шинэ дэвшилтэт технологид суурилан илүү үр ашигтай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Хайгуул, уурхайн дизайн, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, уурхайн хаалт зэрэг уурхайн ашиглалтын бүхий л шатанд бид шинэ технологи ашигладаг.
Арав гаруй жилийн өмнөөс бид бизнестээ автоматжуулалтыг нэвтрүүлсэн нь өдгөө үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг багасгах зорилтод чухал үүрэг гүйцэтгэж байна. Ачааны машин, өрмийн машин, галт тэргийг автоматжуулснаар жолоочийн алдаанаас шалтгаалах эрсдэл байхгүй болж, аюулгүй ажиллагаа дээшилсэн.
Манай төмрийн хүдрийн бизнес нь дэлхийн хамгийн анхны бүрэн автомат, алсын зайн, хүнд даацын төмөр замын тээврийн Авто Холл (AutoHaull) системийг ашиглан одоогоор 7 сая гаруй километрийн аялал хийжээ.
Түүнчлэн групп даяар алсын удирдлагатай дрон, автомашиныг ашиглан ил уурхайн өндөр мөргөцгийн хяналт, том машин механизмын дотор эд ангийн бүрэн бүтэн байдлын шалгалт зэрэг эрсдэлтэй ажлуудыг гүйцэтгэж, ажилтнуудаа аюул ослын эрсдэлээс хамгаалж байна.
Төмрийн хүдрийн бизнесийн автомат ачаа тээврийн систем нь нийт 130 гаруй жолоочгүй ачааны машин ашиглаж байна. Эдгээр ачааны машиныг хяналтын төвөөс алсаас удирдан ажиллуулдаг. Байршил тогтоох систем (GPS)-д суурилсан энэхүү систем нь ачааны машин урьдчилан гаргасан маршрутын дагуу уурхайн зам, уулзваруудаар автоматаар зорчих боломжтой. Мөн машин бүрийн бодит байршил, хурд, чиглэлийг хором бүрт бүртгэж байдаг.
2018 онд эдгээр жолоочгүй ачааны машин ердийн ачааны машинаас дунджаар 15% бага зардалтай, 700 гаруй илүү цагийн бүтээмжтэй ажиллаж тэдгээрийн бүтээмжийн давуу талаа бодитоор харуулсан юм. Мөн энэхүү технологийг ашигласнаар жолооч операторууд хүнд даацын машины ойр орчимд ажиллахын эрсдэлийг бууруулж, аюул ослоос хамгаалан холдуулсан юм.
Автохолл (AutoHaulTM) бол дэлхийн хамгийн анхны хүнд даацын, алсын зайн, автомат удирдлагатай төмөр замын систем бөгөөд энэхүү системээр Баруун Австралийн Пилбара дахь Рио Тинтогийн усан боомтууд руу төмрийн хүдэр тээвэрлэж байна. Төмөр замын сүлжээ маань Пилбарагийн 1,700 гаруй километр замаар зорчих 200 гаруй зүтгүүрээс бүрддэг.
Автохолл систем нь төмөр замын гарам дээрх эрсдэлийг бууруулж, мөн хурдны хязгаарлалт, дохиололд автомат хариу үйлдэл үзүүлэх замаар аюулгүй байдлыг сайжруулж байна. Түүнчлэн галт тэрэгний жолооч нарыг аяллын дундуур галт тэргэнд хүргэж өгөх, тосож авах хэрэгцээ үгүй болсноор жил бүр 1.5 сая орчим километр аяллын зардал хэмнэгдэж, аюул ослын эрсдэл ч ариллаа. Галт тэрэгний мэдээлэл болон төмөр замын сүлжээний зураглалыг ашиглаж аюулгүй, жигд тээвэрлэлтийн стратегийг тооцоолон гаргаж хэрэгжүүлснээр манай үйл ажиллагааны бүтээмж нэмэгдэж, байгаль орчинд улам ээлтэй болж байна.
Манай автомат удирдлагатай өрмийн машины парк дэлхийд хамгийн томд тооцогддог. Бид нийт 26 ширхэг өрмийн машиныг алсын зайнаас удирдан, тэсэлгээний цооногийг оновчтой, аюул осолгүй өрөмдөхөд ашиглаж байна.
Оператор уурхайн талбар дээр очиж гар ажиллагаа гүйцэтгэхийн оронд удирдлагын төвийн албан тасалгаанаасаа бүх өрмийн машины бүтэн ээлжийн ажлыг нэг дор системд төлөвлөж оруулдаг. Бид мөн автомат удирдлагатай ухаалаг цэнэглэгч машиныг хэрэглээнд нэвтрүүлж, цооногийг тэсрэх бодисоор цэнэглэх ажлыг автоматжууллаа. Эдгээр машин нь цооног бүрд тохирох тэсрэх бодисын хэмжээг компьютерын систем, өгөгдлийн шинжилгээ ашиглан тооцдог болсноор хаягдал багасаж, тэсэлгээний үр дүн сайжирч байна.
Австралийн Перт, Брисбэн, Канадын Сагюнэй дэх манай Удирдлагын төвүүд бүх уурхай, усан боомт, төмөр замын системээ нэг газраас удирдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Эдгээр төв дээрх багууд уурхайн бүх үйл ажиллагааг хором бүрд мэдээлж харуулах олон дэлгэц бүхий танхимд ажилладаг. Манай удирдлагын төвүүд математик тооцоолол, компьютерын ухаалаг кодчилол, хүчирхэг программ ашиглан газрын гүнээс хүдэр олборлох оновчтой арга замыг тооцохоос эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах зэргээр үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулах төрөл бүрийн боломжуудыг судлан гаргадаг.
Бид алсын зайн автомат удирдлагатай машин болон дроныг бодит агшны гурван хэмжээст зураглал гаргах, тоног төхөөрөмжийн үзлэг хийх, аюулгүй ажиллагааны эрсдэл тогтоох (уурхайн хажуу, мөргөцөг, ханыг шалгаж чулуулгийн хөдөлгөөний шинж тэмдэг, хагарлыг үнэлэх) зэрэг зориулалтаар ашиглаж байна.
Дрон нь аюулгүй ажиллагааг сайжруулах гол давуу талтай. Уурхайн мөргөцгийн зураглал гаргах зэрэг ажлыг дроноор хийснээр ажилтнуудыг аюул эрсдэлээс бүрэн чөлөөлж, аюулгүй ажиллагаа сайжирдаг.
Бид мөн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг агаараас дулааны хэмжилт хийн оношлох чадвартай тусгай тоноглол бүхий дрон ашигладаг. Энэхүү дроны тусламжтай тоног төхөөрөмжийн үрэлт өндөр байгаа хэсгийг газар дээр нь даруй илрүүлэн, засвар үйлчилгээний багт мэдэгдэж, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж байна.
Монгол Улс дахь Оюу толгойн зэс, алтны уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний баг тэсэлгээний дараах ажлын аюулгүй орчныг баталгаажуулж, шалгахдаа дрон ашиглаж байна.
Уг баг нь тогтоосон дэс дарааллын дагуу өрөмдлөгөөр нүх гаргаж, нүхээ тэсрэх бодисоор дүүргэн, хүдрийг тэсэлж олборлоход бэлэн болгох юм. Тэсэлгээний дараах ажлын аюулгүй орчныг баталгаажуулж, шалгах ажил нь чухал үзлэг боловч өмнө нь багууд биеэр очиж тэсэлсэн газрыг шалгадаг, энэ үеэр тогтворгүй, сул чулуутай таарах, утаа дэгдэх, эсвэл тэгш бус гадаргуу дээгүүр алхах эрсдэлтэй тулгардаг байв. Үзлэг шалгалтыг хийхдээ 45 минут зарцуулж, 500 метрийн радиус доторх үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байсан нь үйлдвэрлэлийн бүтээмж бууруулдаг байв.
Ийнхүү дрон ашиглаж эхэлснээр багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй тэсэлгээ хийх бүрд 15 орчим минутыг хэмнэж байна.
Автомат ажиллагаатай программ буюу бот (bot) нь янз бүрийн хэлбэр, цар хүрээгээр бидний өдөр тутмын ажилд өргөн нэвтэрчээ. Үүнийг бид процессын робот автоматжуулалт (ПРА) гэж нэрлэдэг бөгөөд манай Төмрийн хүдрийн болон Хөнгөн цагааны групп, бусад чиг үүргийн нэгжүүд энэхүү автоматжуулалтыг ашигладаг.
Манай Мэдээллийн систем, технологийн баг энэ технологийг хөгжүүлэн, үйл ажиллагаанд нэвтрүүлж, бидний ажлыг хөнгөвчилж байна. Ботууд цахим шуудан болон дагалдах хавсралтыг нээх, өгөгдөл оруулах, файл зөөх, маягт бөглөх, тооцоолол хийх зэрэг байнгын давтагдмал ажлуудыг бидний өмнөөс гүйцэтгэдэг.
Баруун Австралийн Пилбара дахь манай “Хөүп Даунс 1” уурхайд засвар үйлчилгээний захиалгын хүсэлтийг бот бүртгэдэг. Энэхүү бот манай засвар үйлчилгээний ажилтнуудын цагийг ихээхэн хэмнэж, улмаар ээлж хүлээлцэх ажиллагааг хөнгөвчилжээ. Үүнээс гадна цагийн хуваарь, захиалга, сургалт хөгжил, засвар үйлчилгээ, санхүү, далайн тээвэр болон Төмрийн хүдрийн группийн үндсэн үйлчилгээнд зориулсан ботууд тус тус бий. Шинээр бот зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх тусам бидний ажил илүү хялбар, үр ашигтай болсоор байна.
Энэ цахим хуудсыг ашиглах явцад бий болсон таны хувийн мэдээллийн тухай. Энэ цахим хуудсыг ашиглах явцад бий болсон хувийн мэдээллийг (Cookies ашиглахаас бусад тохиолдолд) Рио Тинто компани цуглуулдаггүй. Гэхдээ энэ цахим хуудсаар дамжуулан бидэнд цахим шуудан явуулсан тохиолдолд түүнд байгаа хувийн мэдээллийг танд хариу өгөх, эсвэл тантай болон танай компанитай харилцах бизнесийн харилцаанд ашиглах боломжтой. Хувийн мэдээллийг хууль тогтоомж, дүрэм журам биелүүлэх шаардлагын дагуу танд мэдэгдэж ашиглахаас бусад зорилгоор ашиглахгүй. Та манай компанийн хэвлэлийн мэдээ, бусад мэдээллийг цахимаар авахаар бүртгүүлсэн бол (цахим шууданд байгаа зааварчилгааны дагуу, эсвэл бидэнтэй холбогдож) бүртгэлээ хэзээ ч цуцлах боломжтой.
Таныг энэ цахим хуудасны бусад хэрэглэгчдээс ялган танихын тулд Cookies-ийг таны зөвшөөрөлтэйгөөр ашигладаг. Энэ нь цахим хуудсаар дамжуулан мэдээллийг илүү сайн хүргэх, мөн энэхүү цахим хуудсыг сайжруулах боломжийг олгодог юм. Cookies нь таны зөвшөөрөлтэйгөөр хөтөч эсвэл компьютерын санах ойд хадгалагддаг үсэг, тооноос бүрдсэн жижиг цахим файл юм. Cookies файлд таны компьютерын санах ойд дамжуулсан мэдээлэл багтдаг. Cookies ашиглан цуглуулсан IP хаягийн (интернэт протокол) болон бусад мэдээлэл нь зарим хууль тогтоомжийн дагуу хувийн мэдээлэлд тооцогддог. Эдгээр мэдээллийг Рио Тинто ашиглах нь тус компанийн Мэдээллийн Нууцлалын Стандарт (Нууцлалын журмын 1 дэх хэсгийг үзнэ үү) болон мэдээллийн нууцлалын талаарх холбогдох хууль тогтоомжид нийцэж байх ёстой.
ЭНЭ ЦАХИМ ХУУДСААР ДАМЖУУЛАН ӨГСӨН, ЭСВЭЛ ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЛИЙГ БИД ХЭРХЭН АШИГЛАДАГ ТАЛААР Cookies ашиглахаас бусад тохиолдолд (өмнө тайлбарласан) Рио Тинто компани энэ цахим хуудсаар дамжуулан хувийн мэдээллийг цуглуулдаггүй. Гэхдээ энэ цахим хуудсаар дамжуулан (жишээ нь цахим шуудан явуулах замаар) Рио Тинто компанид хувийн мэдээллээ өгсөн тохиолдолд уг мэдээллийг танд хариу өгөх, эсвэл тантай болон танай компанитай харилцах бизнесийн харилцаанд ашиглах боломжтой. Хувийн мэдээллийг хууль тогтоомж, журам биелүүлэх шаардлагын дагуу танд мэдэгдэж ашиглахаас бусад зорилгоор ашиглахгүй. Нууцлалын Журмын нэгдүгээр хэсэгт хувь хүний мэдээллийг ашиглахтай холбоотой Рио Тинто компанийн баримтлах зарчим, нууцлалын стандарт багтдаг. Мэдээллийн Нууцлалын Стандартын хавсралтад мэдээллийг ил болгох, дамжуулах, мэдээллийн агуулгыг эзэмших эрхийг хэрэгжүүлэх, хэрхэн гомдол гаргах, эсвэл хувь хүний мэдээллийг ашиглахтай холбоотой Рио Тинто компанийн бусад мэдээллийг олж авах талаарх нэмэлт мэдээлэл багтсан байгаа. Та манай компанийн хэвлэлийн мэдээ, бусад мэдээллийг цахимаар авахаар бүртгүүлсэн бол (цахим шууданд байгаа зааварчилгааны дагуу, эсвэл digital.comms@riotinto.com хаягаар хандаж) бүртгэлээ хэзээ ч цуцлах боломжтой.
Хэрэглэгч цахим хуудсыг илүү хялбар ашиглахад ашигладаг. Жишээ нь тодорхой агуулга, мэдээлэлтэй харьцаж буй үзүүлэлтийг хэмжих, эсвэл хэлний сонголт, видео бичлэг үзэх хэрэглэгчийн тохируулга зэргийг сануулах гэх мэт.
Эдгээр нь цахим хуудасны ашиглалтад анализ хийж, түүнд үнэлгээ өгөх, үйл ажиллагааг нь сайжруулах боломжийг бидэнд олгодог. Энэ нь хэрэглэгч цахим хуудсанд ямар давтамжтайгаар, хэзээ, хэчнээн хугацаагаар зочилсон гэх мэт ашиглалтын мэдээллийг олж авахад тусалдаг.
Зар сурталчилгааны компаниуд таны хүсэл сонирхолд тулгуурлан ашиглаж буй цахим хэрэгсэл рүү зар сурталчилгаа илгээхэд ашигладаг. Энэ нь нийгмийн сүлжээнд мэдээлэл хуваалцах, мөн тодорхой зар сурталчилгааны мэдээлэлтэй харьцаж буй таны үйлдлийг бүртгэж авахад ашиглагддаг.