Ulaanbaatar, Mongolia

Өсөлт

Бид нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд нэн шаардлагатай зэс, литий, төмрийн хүдэр зэрэг материалыг зах зээлд нийлүүлэн, өсөлт, хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Бид дэлхийн 18 гаруй улсад долоон төрлийн эрдэс баялаг, ашигт малтмалын багц төсөл, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Чанартай, органик өсөлтөд хөрөнгө оруулахад бид анхаардаг. Зорилтод чиглэлээ тодорхойлохдоо өгөгдөл, технологид суурилан сайтар судлагдсан таатай боломжийг олж нээдэг.

Concentrator, Oyu Tolgoi

Оюу толгой

бол дэлхийн хамгийн томзэс, алтны ордуудын нэг юм

Хотжилт, үйлдвэржилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн зэсийн эрэлт өсөж байна. Зэс нь цахилгаанжуулалт, эрчим хүч үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Жишээлбэл, хэдэн зуун өрхөд хүрэлцэхүйц нэг мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэхэд гурван тонн гаруй зэс шаардлагатай байдаг.

Монгол Улсын Өмнөговь аймагт орших Оюу толгой уурхай бол зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх ордуудын нэг. Гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа эл орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюу толгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж үйлдвэрлэл явуулах ба1 Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэж, цаашдын таван жилд2 дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоотой байна. Оюу толгой 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн3.

Зэс бол ногоон ирээдүйд нэн шаардлагатай металл. Зэсийн үйлдвэрлэлээр бидний дэлхийд тэргүүлэх байр суурийг Оюу толгойн гүний уурхайн улам батжууллаа. Бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг Оюу толгойн үйл ажиллагаанд ашиглах, цаашлаад Оюу толгойг нүүрснээс ангид болгох нэмэлт боломжийг судлах болно.”

- Якоб Стаусхолм, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал


1 Вүүд Маккензи зэсийн салбарын зардлын муруй (2021 оны дөрөвдүгээр улирал)

2 Оюу толгойн гүн болон ил уурхайгаас жилд үйлдвэрлэх 500,000 тонн (цэвэршүүлсэн металл гэж тодорхойлсон) зорилтын 17 хувь нь батлагдсан хүдрийн нөөцөөр, 83 хувь нь 2028-2036 он хүртэлх хүдрийн магадлалтай нөөцөөр тусгагдсан.

Дараагийн 5 жилд жилийн 350 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилтын 18 хувь нь батлагдсан хүдрийн нөөц, 82 хувь нь хүдрийн магадлалтай нөөцөөр тусгагдсан.

Эдгээр үйлдвэрлэлийн зорилтуудыг Хайгуулын үр дүн, ашигт малтмалын нөөц ба хүдрийн нөөцийг тайлагнах Австралийн дүрмийн 2012 оны хэвлэлийн (JORC код) шаардлагын дагуу эрх бүхий хүмүүс одоогийн уурхайн загвараас хуваарь гаргасан.

3 Рио Тинто группийн 2021 оны тайлан (2022 оны 2 дугаар сарын 23)

Эрчим хүчний шилжилтэд өндөр ач холбогдолтой металлд хөрөнгө оруулна

“Зэс, литий, хөнгөн цагаан, өндөр зэрэглэлийн төмрийн хүдэр зэрэг эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай металлыг нэмэгдүүлэхэд манай стратеги чиглэж байна. Ингэснээр бид ирээдүй хойч үеийнхээ түүхийн эдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөрөнгийн багцтай байх баталгаа болох юм.”

Якоб Стаусхолм, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал

Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд зэс, литий, хөнгөн цагаан, өндөр чанарын төмрийн хүдэр зэрэг металлын эрэлт нэмэгдэнэ. Мөн ногоон ирээдүйн эрчим хүчний шилжилт, дэд бүтцийг хөгжүүлэх чухал үүрэгтэй орц болох юм. Бид боломж, бололцоондоо тулгуурлаж 2023-2024 он хүртэл өсөлтийн хөрөнгөө жил бүр 3 тэрбум ам.долларт хүргэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэдээ тааламжтай өгөөжийг үргэлжлүүлэн өгөхийг зорьж байна.

Бид зэс болон батарейнд ашиглагдах металлын үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлж, Канадын Төмрийн хүдрийн компани (IOC) болон Гвиней дахь Симандоу төслөөс нэмэлт тонноор өндөр агуулгатай төмрийн хүдрийг зах зээлд гаргахаар ажиллана. Хайгуулын зардалтайгаа уялдуулж, одоогийн өсөлтийн төслүүдээ үргэлжлүүлэн тэлсээр байх болно.

Хөгжилд манлайлна

Органик болон органик бус өсөлтийг төсөвт тааруулан цаг тухайд нь хүргэнэ

Бид ирээдүй хойч үеийнхээ түүхий эдийн хэрэгцээг хангахуйц хөрөнгийн багцтай авч органик болон органик бус өсөлтийн боломжуудыг эрэлхийлж, хөрөнгөд хэмнэлттэй нийлүүлэлтийн сайн туршлагатай болох шаардлагатай байна.

Бид өсөлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэх арга барилаа өргөжүүлж, шинэлэг аргуудыг туршиж байна. Энэ бүхний явцад бид хөрөнгийн сахилга батыг сахин биелүүлэхийн төлөө тууштай байж, зөвхөн үнэ цэнийг бий болгох боломжийг эрэлхийлэх болно. Мөн бид бизнес хөгжил, төслийн хэрэгжилтэд өөрсдийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Рио Тинтогийн Аюулгүй Үйлдвэрлэлийн Системийг (RTSPS) нэвтрүүлснээр бид бизнес даяар 11 уурхай дээр 15 хөтөлбөр, 30 сайжруулах төслийг (Кайзен) хэрэгжүүлж байна. 2022 оны эхний хагаст боловсруулалт болон өрөмдлөгийн ашиглалтын дундаж хугацаа 2021 оны мөн үетэй харьцуулахад 9%-иар сайжирсан байна. 2022 онд бид нийт 15 уурхайд 30 хөтөлбөр нэвтрүүлэхээр зорьж байна.

  • Rincon Project, Argentina

    Ринкон

    Ринкон төсөл нь урт хугацаанд ашиглагдаж, өргөтгөх нөөцтэй батарейн зэрэглэлийн литийн карбонат үйлдвэрлэнэ. Улмаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах бидний үүрэг амлалтад хувь нэмэр оруулж, салбартаа нүүрстөрөгчийн хамгийн бага ул мөртэй байх бололцоотой.
  • Gudai-Darri site

    Күүдайдери

    Күүдайдери төсөл нь салбартаа автоматжуулалт, өгөгдөл ашиглалтаар жишиг тогтоож уул уурхайг илүү аюулгүй, бүтээмжтэй болгох юм.
  • Winu

    Ирээдүйтэй зэсийн орд газрыг Австралид нээлээ

    Винү – бидний олон улсад хэрэгжүүлж буй чансаа өндөр хайгуулын төслийн багцаас төрөн гарсан зэс, алтны төсөл юм. Винүгийн орд гүехэн, ил уурхайгаар олборлоход тохиромжтойгоос гадна тэгш газрын гадаргууд хууль эрх зүйн зохицуулалт сайн газар байршилтай,  100% эзэмшилтэй гэх зэрэг давуу талтай. Бид 2020 оны 7 дугаар сард Винүгийн нөөцийн анхны хэмжээг мэдээлсэн ба яваандаа томоохон цар хүрээтэй уурхай болно гэдэгт итгэлтэй байна.
  • Oyu Tolgoi Underground

    Гүний уурхай

    Дэлхийн түвшний гүний уурхайг бид Монголын говьд Оюу толгойд бүтээн байгуулж байна. Оюу толгойн зэс, алтны нөөц дэлхийд томоохонд тооцогддог.
  • Modern explorers

    Манай орчин үеийн хайгуулчид

    400 гаруй хайгуулчдаас бүрдсэн манай баг хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой түүхий эд материалын дараа үеийн давлагааг хайж байна.